Арабын Нэгдсэн Эмират Улс визийн шаардлагаа шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-17 14:54:55
twitter.com/Nyamkanmk

АБУ-ДАБИ. /arabianbusiness/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, 55-аас дээш насны тэтгэвэрт гарсан гадаад иргэдэд зориулсан визийн шинэ шаардлага гаргасан байна. Шаардлага хангасан дээрх насны хүмүүс таван жилийн виз авах ажээ.


545 000 орчим ам.долларын үл хөдлөх хөрөнгөтэй, 223 000 орчим ам.долларын хадгаламжтай эсвэл сард 5450 орчим ам.долларын орлоготой байх гэсэн гурван шаардлагын аль нэгийг хангасан 55-аас дээш насны тэтгэвэрт гарсан гадаадын иргэн Арабын Нэгдсэн Эмират Улсад зорчих 5 жилийн виз авах боломжтой болжээ.


Тус улсын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактумын Засгийн газар энэхүү төлөвлөгөөг батлаад байгаа бөгөөд шинэ журам ирэх оноос хэрэгжиж эхлэх ажээ.




Холбоотой мэдээ