Нисэх онгоцны үйлдвэрлэлийн төслүүд дээр хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-09-13 15:37:39
ВЛАДИВОСТОК. /Chinadaily/. ОХУ-ын Владивосток хотын Алс Дорнодын Улсын Их сургуулийн гудамж дахь Оросын Алс дорнодын бүс нутгууд болон компаниудын бүтээгдхүүнийг дэлгэсэн үзэсгэлэнгүүд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байна.

"Chinadaily" цахим хуудаст мэдээлснээр, тэдгээрийн дотроос ОХУ-ын Амур мужаас гаргасан үзэсгэлэн нь тус бүс нутгийн сансар судлал болон сансрын хөлгийн үйлдвэрлэлийн хөгжлийг харуулжээ. 

Сансрын хөлгийн “Восточный” буудлын ашиглалтын чиглэлээр Хятад улстай хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгаагаа Орос улс илэрхийлсэн байна. Амур мужийн Циолковский тосгонд байрладаг энэхүү сансрын хөлгийн буудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний ивээл дор 2007 оноос байгуулж эхэлсэн аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард уг буудлаас анхны зөөгч пуужинг хөөргөжээ.

ОХУ Хятад улстай сансрын салбарт хамтын ажиллагааны цуврал төслүүдийг эхлүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэ чиглэлийн харилцан солилцооны төрөл бүрийн хэлбэрийг өргөжүүлэх хүсэлтэй байгаа юм байна.

Энэ сарын эхээр Москва хотноо Хятад-Оросын сансрын салбарын хамтын ажиллагааг толилуулсан хамтарсан үзэсгэлэн гарсан ба энэхүү үзэсгэлэнг Шанхайн Жиао Тунь их сургууль болон Москвагийн нисэх онгоцны хүрээлэн хамтран ивээн тэтгэсэн ажээ.
 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ