Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн төслийг хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-13 09:04:56
Дундговь /МОНЦАМЭ/ Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас Хаан болон Төрийн банктай хамтран иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэд, жижиг ААН-үүдэд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг”-ийн жижиг зээлийг олгохоор төслийг хүлээн авч байна.
Дээрх сангаас иргэнд 10,0 сая, ААН-д 20,0 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 7,2 хувийн-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгох ажээ. Жижиг зээлийн төслийг 9 дүгээр сарын 20 хүртэл авах бөгөөд энэ жил аймгийн хэмжээнд 550,0 сая төгрөгийг дээрх 2 банкаар дамжуулан олгох ажээ. 
Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 9 дүгээр сарын 11-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, Жижиг зээлийг иргэдэд хэрхэн олгох тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд, Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төслийн талаарх мэдээллийг нэг дороос хүргэж, бүртгэл хийжээ.
Өдөрлөгийн үеэр 8 аж ахуйн нэгжийн 50 ажлын байрны захиалгын талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, ажил хайгч болон хүнс тэжээлийн дэмжлэг үйлчилгээнд хамрагддаг ажилгүй 63 иргэнд дээрх ажлын байрны захиалгыг танилцуулсан байна.
Мөн 38 ажил хайгч иргэнийг ажилгүйдэлд бүртгэж, 15 иргэн, ААНБ-ын жижиг зээлийн төслийг хүлээн авч, 125 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгчээ.
 
              
Д.Алтантогос
 

Холбоотой мэдээ