Улаанбаатарт 14-16 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-09-13 07:46:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 3-8 градус, Дорнод, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойшдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 14-16 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 
Холбоотой мэдээ