Цахиурын хөндий дэх дампуурал, 2008 оныг санагдуулам айдас
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Америкийн санхүүгийн тогтолцоонд аюул учраагүй хэмээн Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгдсээр байгаа боловч дэлхийн олон орны банкуудын хувьцааны ханш даваа гарагт огцом уналаа. Тухайлбал, Испанийн Santander, Германы Commerz банкны хувьцааны ханш хэсэг хугацаанд 10 хүртэлх хувиар унасан нь хөрөнгө оруулагчдыг сандралд оруулжээ. Америкийн зарим жижиг банк Европын банкуудаас ч илүү их алдагдал хүлээсэн байна.
408 өдөр