Улаан-Үд хоттой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:58:11

Энэ өдрүүдэд түүхт 349 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаан-Үд хотод албан айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзлаа. 

Тэд “Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар  санал солилцож, санамж бичигт гарын үсэг зурав.  ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт туршлага солилцох, зам дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ. Мөн энэ үеэр Чингэлтэй дүүрэг, Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

関連ニュース
コメント