Сибириэс 30 мянган жилийн настай вирус олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2015-09-21 13:58:23

БЭЭЖИН. /Xinhuanet/. Сибирийн мөнх цэвдгээс эрдэмтэн судлаачид саяхан 30 мянган жилийн настай томоохон вирус олжээ.

Гадаргуугаас доош 30 метр гүнийн хөрснөөс авсан дээжнээс олдсон уг вирус нь 1.5 микрометр урт аж.

Үүнийг судлаачид “Mollivirus sibericum” гэж нэрлэжээ. Энэ нь 2003 оноос хойш олдсон түүхийн өмнөх үед хамаарах вирусийн дөрөв дэх төрөл юм.

Г.Доржханд

関連ニュース
コメント