“Тhe Beatles”-ийн анхны гэрээг дуудлагаар худалдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2015-09-21 11:32:48

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Алдарт “Тhe Beatles” хамтлагийн дуу бичүүлэх анхны гэрээг Нью-Йорк хотод 90 мянга гаруй доллароор дуудлагаар худалджээ.

Хөвгүүдийн хамтлагийн гишүүд эх орондоо буюу Их Британид анхны дуугаа гаргахаас өмнө Германы компанитай 1961 онд уг гэрээг байгуулж байсан аж.

Энэ гэрээг 93750 доллароор худалдан авчээ.

Тус хамтлаг байгуулагдсан эхний жилүүдээ Германы Гамбург хотод өнгөрүүлсэн юм. Уг гэрээний хүрээнд бичүүлсэн дуу хит болоогүй аж.

Г.Доржханд

 

関連ニュース
コメント