Есдүгээр сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-09-21 10:13:05

08:00 цагт НЗДТГ-ын Б танхимд Есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо тэмдэглэх Сөүлийн өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Сөүл хотын даргыг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч уулзана.

09:00 цагт "Хотын ногоон хөгжил" форум Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд эхлэнэ.

09:30 цагт "Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн 1 дүгээр байранд болно.

11:00 цагт МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд Чингис хааны Дэлхийн академийн ерөнхийлөгч П.Давааням "Чингис хааны Дэлхийн Аугаа их соёл иргэншлийн нэгдэл /ORDEN/ мэдээлэл хийнэ.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос хэрэгжүүлж буй “Шилдэг 50 улстөрч” шалгаруулах төслийг орон даяар зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам Чингисийн талбайд иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг дэмжих эсэх талаар иргэдийн санал асуулга авна.

12:00 цагт "Ногоон технологи" 2015 үзэсгэлэнгийн нээлт МҮХАҮТ-д болно. 

14:00 цагт “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Үндэстнийг брэндчилэх нь (nation branding): Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг Гадаад хэргийн яаманд болно.

15:00 цагт “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх Солонгос, Монголын Сүрьеэгийн эсрэг хамтын ажиллагаа” төслийн нээлт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв байр, 3 давхарт байрлах “Урлаг” хурлын танхимд болно.

16:00 цагт “Сөүлийн өдрүүд” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

17:00 цагт Соёлын төв өргөөнд “Сөүлийн өдрүүд” урлагийн тоглолт болно.

“Олон Улсын Энхтайвны Өдөр”-ийн хүрээнд

10:00 цагт Энх тайвны магтаал уншлага Дашчойлин хийдэд болно.

11:00 цагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мүүний Энхтайвны өдөрт хандсан Илгээлтийг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Хатагтай Биата Транкман уншиж Энхтайвны хонхыг цохих ёслолын ажиллагаа Дашчойлин Хийд дэхь Энхтайвны Хонхны дэргэд болно.

14:00 цагт Энхтайвны төлөө мөргөл Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоонд болно.

17:30 цагт Энхтайвны төлөө эргэцүүлэх мөргөл залбирал бүх Католик сүмд болно.

19.00 цагт Эв нэгдэл, Энхтайвны төлөө Мөргөлийн цуглаан Улаанбаатарын Бахайн Төвд болно.

関連ニュース
コメント