Хоногт 1000, 500, 200 гр сүү савлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 16:52:07

Баян-Өлгий аймгийн төвд.Турк Улсын ТИКА төслөөр Женисбек эзэнтэй «Саумалбулак» сүү боловсруулах жижиг үйлдвэр шинээр үүд хаалгаа нээлээ.

Буцалгах, хөргөх арга технологиор хоногт нэг тонн сүүг литр, 500, 200 граммаар савлаж гаргах хүчин чадалтай үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд тус аймаг, сумын удирдлага болон Турк Улсаас ирсэн хүндэт төлөөлөгч Икрам Калан оролцон баяр хүргэж үг хэллээ.

Уг үйлдвэрт одоохондоо гурван ажилчин ажиллаж эхэлсэн бөгөөд Турк Улсынхан энэ онд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хичээлийн байр барих, гудамжуудыг гэрэлтэй болгох зэрэг ихээхэн тусламж үзүүлсээр байгаад нээлтийн ажиллагаанд оролцогчид халуун талархал илэрхийллээ.

Ш.Айзаря

関連ニュース
コメント