Аймгийн төв туузан хашлагаар хүрээлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 13:55:58

Аймгийн Орон нутгийн өмчийн алба Баруун-Урт хотын 5 дугаар тойргийн автозамын дагуу босгосон хамгаалалтын төмөр хашлагыг хүлээн авсан байна. 

Энэхүү хамгаалалтын хашлага нь нэг бүр нь 4 метрийн урттай 2500 ширхэг ган төмөр туузан бүслүүр бөгөөд нийт 10 км замд тойрог замд  хяналтын камер бүхий 7 гарц гаргаж аймгийн төвийг битүү хүрээлжээ. 
Баруун-Урт нь таван тойрог замаар хот төлөвлөлт, бүтээн байгуулалтаа хийж байгаа бөгөөд тойрог замын гадна талаар битүү ногоон модоор хүрээлэгдсэн цэвэрхэн, орчин үеийн эко хот болон хөгжихөд дээрх хамгаалалтын төмөр хашлага олон талын ач холбогдолтой гэж үзэж байна. Сүхбаатар аймаг, ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хийсэн энэхүү туузан хашлагын цаашдын ашиглалт, хамгаалалтыг “Сүхбаатар-Тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ хариуцан ажиллах юм байна. 

Г.Сүхээ

 

関連ニュース
コメント