Дахин нэг сэжигтнийг баривчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-18 13:32:44

БАНГКОК. /NHK/. Өнгөрсөн сард Таиландын нийслэл Бангкок хотод 20 хүний амийг хөнөөсөн дэлбэрэлттэй холбоотой гэх Пакистан иргэнийг баривчлах тушаалыг Таиландын Цагдаагийн газарт өгсөн байна.

Таиландын Цагдаагийн газар өчигдөр 32 настай сэжигтэн Абдул Тавабын зургийг нийтэлсэн байна.

Зөвшөөрөлгүй тэсрэх бодис эзэмшсэн гэсэн заалтад үндэслэн түүнийг баривчлах шийдвэрийг гаргажээ. Бангкок хотын захад байрлах түүний байнгын оршин суудаг орон сууцнаас тэсрэх бөмбөг хийдэг материалыг цагдаа нар өнгөрсөн сард олсон байна.

Турк руу нууцаар хил давахад нь уйгаруудад тусалдаг байсан бүлэглэлийн ажиллагааг эрх баригчид таслан зогсоосонд өс хонзон санан уг халдлагыг үйлдсэн байж болзошгүй юм гэж цагдаагийн газар үзжээ.

Уйгарууд БНХАУ-ын баруун хойд нутгаар оршин суудаг үндэстний цөөнх бөгөөд уйгар олон иргэн Турк руу гарах найдлага тавин Таиланд руу дүрвэдэг ажээ.

Д.Нямтулга

 

関連ニュース
コメント