БНХАУ АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-18 12:50:10

БЭЭЖИН. /NHK/. Манай хоёр улс дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсч байна гэж АНУ-д удахгүй айлчлах гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин онцлон тэмдэглэжээ.

Бээжин хотноо АНУ-ын бизнесийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ тэрбээр ингэж хэлсэн байна.

БНХАУ-ын дарга ирэх долоо хоногийн мягмар гарагт АНУ-д очих бөгөөд үүнээс гурав хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзана.

Си даргын хэлсэнчлэн, БНХАУ болон АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг хоёр эдийн засаг бөгөөд дэлхийн эдийн засгийг удирдан чиглүүлж, олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбоотойгоор үүссэн түгшүүрийг намжааж, АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд Си Зиньпин ийм мэдэгдэл хийлээ гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

 

関連ニュース
コメント