Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх авто замыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-17 18:27:49

 Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх авто замыг  маргааш 22:00 цагаас 4 хоногийн хугацаатай хаахаар боллоо. 

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд дээрх замын өнгө хучилтыг энэ сарын 21-ний 06:00 цаг хүртэл хийнэ хэмээн албаныхан хэллээ. Энэ хугацаанд  хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчих юм байна.

Б.Заяа 

関連ニュース
コメント