Энэ жил 44 хүүхэд авто замын ослоор нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 13:45:10

Орхон аймгийн ЗЦГ сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад зориулж Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгын зарим зүйл заалтын талаар сургалт зохион байгууллаа.

Ялангуяа 10 нас хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байхад эцэг эх төдийгүй сургуулийн захиргаа, сурагчдын автобусны жолооч нар анхаарах хэрэгтэй гэлээ. Сургалтын үеэр Монгол Улсад энэ жил 44 хүүхэд авто замын осолд орж нас барсан мэдээллийг хэлж сэрэмжтэй байхын зэрэгцээ дүрэм, журмаа мөрдөж гэнэтийн осол аваараас балчир үрсээ хамгаалахыг санууллаа.

Цаашид авто замын гэрэлтүүлэг, арчлалт хамгаалалт хариуцсан мэргэжлийн байгууллагуудын удирдлага болон гүйцэтгэх албан тушаалтнуудад зориулж сургалт зохион байгуулах гэнэ. Учир нь авто ослын дийлэнх нь гэрэлтүүлэг муутай эсвэл зам эвдэрхий, нүх ихтэй байснаас болж эсрэг урсгал руугаа орох мөн явган хүний зам руу хэт шахаж явсанаас болж гардаг байна. 


Б.Оюун-Эрдэнэ 

 

関連ニュース
コメント