Цунамид Кокимбо хот өртлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2015-09-17 13:03:36

ВАШИНГТОН. /NHK/. Газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамийн эхний давлагаа Чилийн эргийг дайрлаа гэж Хавай аралд төвтэй Номхон далайн цунамийн аюулаас урьдчилан анхааруулах төв мэдэгдэв.

Өчигдөр 20:39 цагийн үед /орон нутгийн цагаар/ буюу газар хөдлөлтөөс 45 орчим минутын дараа 3.11 метрийн өндөр давлагаанд газар хөдлөлтийн голомтын ойролцоох Кокимбо хот өртлөө гэж уг төв мэдэгдсэн байна.

Үүнээс 11 минутын дараа буюу 20:50 цагийн үед Вальпараисо боомтын орчимд 1.62 метр өндөр давлагаа мөн үүсчээ.

Д.Нямтулга

 

関連ニュース
コメント