1000 гаруй айл орон сууцтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 11:19:27


Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан 1000 айлын орон сууц хөтөлбөр Баянхонгор аймагт 100 хувь амжилттай хэрэгжсэн байна. Тодруулбал, 1155 айл орон сууцтай болоод байгаа аж.

Сүүлийн 3 жилд тус аймгийн хэмжээнд 46.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилгууд баригдаж, ашиглалтад орсон байна. Ингэснээр төрийн албан хаагч, бага дунд орлоготой иргэд  ипотекийн найман хувийн зээлд хамрагдаж, тав тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангагджээ.
Сонирхуулахад, тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний дугаар анги, МИМСҮТ зэрэг байгууллага өөрийн ажилчдын байрыг бариад байгаа юм байна.

Б.Мөнхзул

 

関連ニュース
コメント