389 ажилгүй иргэн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 17:26:25

Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1290 хүн байна. Эдгээрээс 709 нь эмэгтэйчүүд бөгөөд нийт ажилгүйчүүдийн 54.9 хувийг эзэлж байгаа аж. Ажилгүйчүүдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулвал 57.1 хувиар өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 16 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст өнгөрсөн сард 389 ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан ажилгүйчүүдээс 94 иргэн ажилд оржээ.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 28.8 хувь нь 15-24 насныхан, 34.5 хувь нь 25-34, 20.8 хувь нь 35-44, 15.5 хувь нь 45-59, 0.4 хувь нь 60-аас дээш насныхан байна.
Увс аймаг энэ онд 1000 ажлын байр шинээр бий болгох зорилттойгоос 560 шинэ ажлын байр бий болж зорилтын биелэлт 56 хувьтай байна. 

Б.Батхүү

 

関連ニュース
コメント