Минскийн гэрээнд Герман найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-16 13:55:06

МОСКВА. /TASS/. Украины хямралыг зохицуулахад Минскийн гэрээний үйл явц тус болно гэдэгт Герман ихээхэн найдлага тавьж байна гэж ОХУ-ын Парламентын дээд танхимын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачев мэдэгдэв.

Германчуудын ярьж байгаагаас үзвэл, Минскийн гэрээний явц болон гэрээний нөхцөл Украины зүүн нутгийн хямралыг бүрэн зохицуулж чадна гэж тэд найдаж байна гэж Константин Косачев Германы Парламентын Гадаад хэрэг хариуцсан хорооны дарга, ОХУ-тай хамтын ажиллагаа хариуцсан Германы Засгийн газрын төлөөлөгч Гернот Эрлертэй уулзсаныхаа дараа блогтоо бичжээ.

Минскийн гэрээний явцад ямар нэг өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд Герман, ЕХ, ОХУ-ын гаргасан хүчин чармайлт бодитой болж байна гэдэгт талууд санал нэгдсэн гэж Косачев мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

関連ニュース
コメント