“Найман гал Шарга”-ын “Өег” талх брэнд бүтээгдэхүүнээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 11:54:58

“Сүхбаатар хөгжил-2015” зах зээлийн өдөрлөг 9 дэх жилдээ Баруун-Урт хотод боллоо.


 Аймгийн ЗДТГ, ҮХААГ хамтран зохион байгуулдаг зах зээлийн өдөрлөг нь малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, дэмжин хөгжүүлэх, харилцан туршлага солилцуулах, аймгийн шилдэг бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой. 
Өдөрлөгт 12 сум, 122 аж ахуй нэгж, иргэд оролцож  нийт 60 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж борлуулсан байна. Мөн Хөвсгөл, Дархан-Уул, Эрдэнэт хот, Өвөрхангай, Дорноговь аймгаас аж ахуй нэгж, иргэд оролцож бараа бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ жилийн шилдэг сумаар Түмэнцогт шалгарч  Баруун-Урт, Уулбаян сум удаалсан байна.  
Баруун-Урт сумын “Найман гал Шарга” ХХК-ийн “Өег” талх  аймгийн брэнд бүтээгдэхүүнээр, Халзан сумын Х.Адьяагийн цагаан идээ,  Баруун-Урт сумын "Алтан цацал" хоршооны хүнсний ногоо, Эрдэнэцагаан сумын  "Жаргалан" цехийн гурилан бүтээгдэхүүн,  Баруун-Урт сумын "Шар овоо" бүлгийн мал аж ахуйн тоног хэрэглэл гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр, мөн сумын "Дарьт шүтээн" ХХК-ийн бэлэн хоол  импортыг орлох  шилдэг бүтээгдэхүүнээр, Түмэнцогт сумын  С.Халтар хүнсний ногоо,  цагаан идээ, жимс жимсгэнээрээ шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр шалгарлаа. 

Г.Сүхээ

関連ニュース
コメント