Концессийн гэрээ байгуулах эрх олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-15 14:44:36

Засгийн газрын хуралдаанаар “Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн концессийн гэрээг –Маргад Монгол” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

“Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлт болох 400 сая төгрөгийг 2016 оны Улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгалаа.

Концесс эзэмшигч нь цэвэр усны холболтын ажлыг өөрийн хөрөнгөөр 2015 оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан хийж дуусган, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар, цэвэр усны эх үүсвэрийн холболтын шугамын чанарын баталгаат хугацаа 3 жил байхаар гэрээний төсөлд тусгажээ.

関連ニュース
コメント