Ажлын байрыг роботууд эзэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2015-09-15 11:44:06

ВАШИНГТОН. /ВВС/. Хэрвээ та ширээний ард сууж, такси жолоодож эсвэл сав барин алхаж байвал түр зогсоод, эдгээр ажлыг робот илүү сайн хийж чадах болов уу гэж асуугаач.

Хариулт, магадгүй “тийм” байж болох юм.

Хүн төрөлхтний хөдөлмөрийн хэрэгцээг машинууд орлох эсэх тухай маргаан дахин эрдэм шинжилгээний түвшинд байхаа больсон байна.

“Boston Consulting Group”-ын таамгаар, 2025 он гэхэд ажлын байрны дөрөвний нэг хувийг ухаалаг программ хангамж эсвэл роботууд эзлэх ажээ. Үүнээс гадна, Оксфордын их сургуулиас хийсэн судалгаагаар, ирэх 20 жилд Их Британийн ажлын байрны 35 хувь нь автомажсан байх эрсдэлтэй байна.

Тайлан бичих эсвэл хүснэгт зурах зэрэг байнгын давтагддаг ажил эрхэлдэг хүмүүсийг ажлын байрыг программ хангамжаар хялбархан солих боломжтой юм.

Д.Нямтулга

関連ニュース
コメント