Австралийн Ерөнхий сайд Эбботт огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-15 11:41:34

КАНБЕРРА. /ВВС/. Намын гишүүдийн санал хураалтаар намын даргын суудлаа алдсан Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт огцорно.

Австралийн эрх баригч Либерал нам өчигдөр намын удирдлагын сонгууль хийжээ. Эбботт 44 санал авсан бол түүний өрсөлдөгч бөгөөд Харилцаа холбооны сайд Малкольм Тернбулл 54 санал авчээ.

Тернбулл сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “Надад итгэл найдвар хүлээлгэсэнд баяртай байна” гээд, “Жинхэнэ либерал засгийн газар байгуулна” гэж амласан байна.

Өдгөө 60 настай тэрбээр 2004 онд улс төрийн салбарт хөл тавихаасаа өмнө сэтгүүлч, хуульч болон хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байжээ. Тэрбээр Эбботын өмнө Либерал намын дарга байсан аж.

Г.Доржханд

 

関連ニュース
コメント