2015, 2016 он хамгийн дулаан жилүүд болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-15 10:25:27

ЛОНДОН. /Xinhua/. Дэлхийн уур амьсгалын гол системд томоохон өөрчлөлт гарснаар 2015 болон 2016 онд дэлхийн температур түүхэнд байгаагүй дээд түвшинд хүрэхийг Их Британийн Цаг уурын газрын шинэ судалгааны тайлан харууллаа.

Уг судалгааны тайлангаас үзвэл, дэлхийн гадаргуугийн дундаж температур 2015 онд түүхэн дээд түвшинд хүрч, эсвэл ойртох бөгөөд энэ хандлага үргэлжилсээр байх аж. Өнгөрсөн онд мөн хамгийн дулаан жил болсон билээ.

Эль-Нино буюу далай-агаар мандлыг хамарсан цаг уурын үзэгдэл ажиглагдсаар байна гэж судлаачид хэлэв.

Их Британийн Цаг уурын газрын Хэдлигийн төвийн тэргүүн, профессор Стивен Белчер, “Ирэх онд ч мөн дулаан байх төлөвтэй байна. Цаг уурын өөрчлөлт үргэлжилсээр байх нь тодорхой” гэсэн юм.

Г.Доржханд

関連ニュース
コメント