“Хотын засаглал” төсөлд 330 мянга гаруй иргэнийг хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-14 18:13:00

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг дэмжих “Хотын засаглал” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Уг төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан, “Нээлттэй нийгэм форум” ТББ, Транспэрэнси Интернэйшнл Монгол, Ардчиллын боловсрол төв зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. “Хотын засаглал” төсөлд нийслэлийн есөн дүүргийн 33 хорооны 330 мянга гаруй иргэнийг хамруулж байгаа бөгөөд төслийн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх, төсвийн шийдвэр гаргах явцад иргэдийг оролцуулж дүүрэг хороодын чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Швейцарийн Элчин Сайдын Яамны Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел, Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг болон нийслэлийн есөн дүүргийн хорооны Засаг дарга нар оролцов.

Б.Заяа

 

 

関連ニュース
コメント