Гурван газрын даргад сахилгын шийтгэл ногдуулж, шар карт өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-14 13:50:51

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/125, 126, 128 дугаар захирамж гаргав.

Захирамжаар Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн  тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган  “Хязгаарлалттай” дүгнэлт  авсан нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж,  нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарт албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэлээ. Мөн “Хариуцлага тооцох тухай” Б/129 дугаар захирамж гаргаж  Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн  тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан Багануур дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, нийслэлийн Авто замын газрын ахлах нягтлан бодогч Ж.Сүрэнжав, Халамж үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогч Б.Гэрэлтуяа, Эрүүл мэндийн газрын ахлах нягтлан бодогч Э.Нардандал нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авч, хариуг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны дотор мэдэгдэхийг Багануур  дүүргийн Засаг дарга /Б.Бямбадорж/,  Авто замын газар / Д.Нанзаддорж/, Халамж үйлчилгээний газар /Ч.Очирхүү/, Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-т үүрэг болголоо. Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг анхааруулж, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шар карт өгөхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч  Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

関連ニュース
コメント
  • Sowimpop 121.226.72.176 332日

    100%実物写真ですし、品質が完璧です!"スーパーコピーブランド財布激安 偽物財布激安コピー ルイヴィトン財布偽物,偽物財布コピーエルバーキンコピースーパーコピー財布ブランド財布コピーブランドコピー激安バレンシアガ スーパーコピー激安ロレックス スーパーコピー時計ブランド財布激安 偽物財布激安コピー ルイヴィトン財布偽物,偽物財布コピーブランド激安市場-jck35販売:ブランド財布コピー }}}}}} https://www.2bcopy.com/product/product.aspx-id=10862.htm
  • GoarmaSow 121.226.72.176 335日

    激安 ブランドスーパーコピー新しいものを販売しています。ルイルイヴィトンコピー、グッチコピー、シャネルコピー、ブランドコピー、ブランドスコピー、ブランドコピー時計などルイヴィトンコピー 激安 ブランド、スーパーコピー、代引き対応、レプリカ、安心通販ルイヴィトン偽物、シャネル偽物、グッチ偽物、エルメス偽物、クロエ偽物、カルティエコピー、オメガコピー、IWCコピー楽天ヴィトンコピー屋 }}}}}} https://www.bagssjp.com/product/detail-4358.html https://www.bagssjp.com/product/detail-5459.html https://www.bagssjp.com/product/detail-1757.html https://www.bagssjp.com/product/detail-9687.html https://www.bagssjp.com/menu/menu_pinpai-71.html