Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-14 12:08:31

Дорнод Аймгийн Засаг даргын 2015 оны А/238 тоот  “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулах комисс байгуулах тухай” захирамжийн дагуу аймгийн хэмжээнд тооллогын бэлтгэл ажлыг хангах ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

Энэ сарын нэгний байдлаар хөдөө сумдад багийн Засаг дарга, Хэрлэн сумын хэмжээнд бэлтгэгдсэн 14 гэрээт ажилтан айл өрхөөр явж хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийг маягт заавар, аргачлалын дагуу цуглуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар  8.1 мянган өрхийн 32.6 мянга орчим хүн амын мэдээллийг шинэчлэн цуглуулж, хүн ам, өрхийн мэдээллийн санд оруулах ажлыг хийж гүйцэтгээд байгаа тухай аймгийн Статистикийн газраас мэдээллээ. 

 

 

関連ニュース
コメント