Есдүгээр сарын 14-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-09-14 10:11:33

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

09:00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас хамтран зохион байгуулж буй "Оролцоонд суурилсан Жендерийн аудит" сургалтын нээлт Улаанбаатар зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно.

11:00 цагт Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам өөрийн байрандаа “Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн төслийг батлахыг УИХ-аас шаардаж байгаа тухайгаа мэдээлэл хийнэ. Хаяг: Сансар үйлчилгээний төвийн баруун урд Халх журам сургууль 202 тоот утас 99113439

11:00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөр БСШУЯ-ны 401 тоотод Хубилай хааны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийслэлийн Засаг даргад иргэдээс ирүүлсэн аардлагуудыг хүргүүлэх болсон талаараа Төрийн ордны 115 тоотод мэдээлэл хийнэ.

12:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Итали улсад тоглолт хийгээд ирсэн Монголын уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

14:00 цагт МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшилцийг биелүүлэхийг Засгийн газраас шаардаж Чингисийн талбайд жагсаал зохион байгуулна.

14:00 цагт Хаан банкны төв байрны хурлын танхимд Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр НЗДТГ, Азийн сан, “Нээлттэй нийгэм форум” хамтран хэрэгжүүлэх “Хотын засаглалыг сайжруулах” төслийн нээлт болно.

関連ニュース
コメント