Өвлийн бэлтгэл хангуулах ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-14 00:41:20

Дархан-Уул аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд энэ сарын 10-20-ны хооронд үзлэг хийх аймгийн Засаг даргын удирдамж гарч холбогдох удирдлагууд сум, аж ахуйн нэгж байгууллагуудад үзлэг шалгалт хийж эхлэв.

Үзлэгийн гол зорилго нь Монгол улсын Засгийн газрын 292, 293 дугаар тогтоол, 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг нь зохион байгуулах улсын Онцгой комиссын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн сум, суурин, хөдөө аж ахуй болон үйлдвэр аж ахуйн нэгжийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулж өвлийг өнтэй давахад чиглэжээ. Аймгийн Захирагчийн албаны дарга Д.Батжаргал тус аймгийн эрчим хүчний байгууллагуудын өвлийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж яваа бөгөөд энэ удаа Дархан Дулааны Цахилгаан Станц ТӨХК-иар орлоо. Тус станц өвлийн бэлтгэл ажлаа үндсэндээ хангаж халаалт өгөхөд бэлэн болж байгаагаа танилцуулав. Эднийх өнгөрсөн наймдугаар сард тэмдэглэсэн байгууллагынхаа 50 жилийн ойн хүрээнд бүх засвар тохижилтын ажлаа хийж дуусгасан гэж байлаа. Одоо станцын тоноглолуудын төлөвлөгөөт засваруудаа хийж байгаа бол нүүрс нөөцлөлт, зарим нэг нөөцөд авах тоноглолын засваруудаа үргэлжлүүлэн хийж байна гэж тус станцын гүйцэтгэх захирал О.Нямдаваа ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

関連ニュース
コメント