Амьжиргааны түвшин доогуур 250 иргэнийг төсөл бичиж сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 23:16:56

Дэлхийн зөн Өвөрхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтраад төсөл бичих сургалтыг иргэдийн дунд явуулж байна.

Арвайхээр, Хархорин суманд хэрэгжиж буй уг сургалтанд бага орлоготой, амьжиргааны түвшин доогуур иргэд болон сургууль, цэцэрлэгийн насны олон хүүхэдтэй өрхийн нийт 250 иргэн хамрагдаж байгаа аж.

“Төслийн аргачлал” сургалтаар зөвхөн төсөл бичихийг заагаад зогсохгүй тухайн өрхийг тогтвортой амьжиргаанд хүргэхийн тулд мэргэшлийн чиг баримжаа олгох болон нийгэмшүүлэх төрөл бүрийн  сургалтанд хамруулан үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлж байна. Одоогоор 36 өрхөд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж,

Мөн Дэлхийн зөн ОУБ-ын сангаас 3,4 гаруй сая төгрөгийн хөрөнгө гарган Арвайхээр сумын 71, Хархорин сумын 10 өрх тус бүрээс 81 хүүхдэд цэцэрлэг, сургуульд суухад нь хичээлийн хэрэгслээр дэмжлэг үзүүлжээ.

Б.Батчимэг

関連ニュース
コメント