Палестины далбааг НҮБ-ын байрны өмнө мандуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-11 14:12:14

НҮБ. /Xinhua/. НҮБ-ын төв байрны үүдэнд Палестины далбааг мандуулах тухай тогтоолын төслийг батлахыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей санал нэгтэйгээр дэмжлээ.

Израиль уг тогтоолын төслийг батлахыг эсэргүүцэж, дэмжихгүй байхыг гишүүн улсуудад уриалж байсан юм.

Тогтоолыг төслийг батлахыг 119 улс дэмжсэн бол Израиль, АНУ зэрэг найман улс эсэргүүцжээ.

Энэ тогтоолын төслийг батлах нь Палестины төрт улсыг бэхжүүлэх “бас нэгэн алхам” болно гэж санал хураалтын өмнө  Палестинаас НҮБ-д суугаа төлөөлөгч Рияд Мансур хэлж байсан юм.

Палестины тусгаар тогтносныг хүлээн зөвшөөрсөн хоёр талын анхны албан ёсны гэрээнд энэ оны тавдугаар сард Ватикан гарын үсэг зурсан билээ.

Г.Доржханд

 

関連ニュース
コメント