Японы усанд зөвшөөрөлгүй нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-10 17:16:40

ТОКИО. /NHK/. Дорнод Хятадын тэнгис дэх Сенкакү арлуудын ойролцоох Японы усанд БНХАУ-ын эргүүлийн гурван усан онгоц нэвтэрлээ гэж Японы эргийн хамгаалалт мэдэгджээ.

Өнөөдөр өглөө 10 цагийн үед БНХАУ-ын усан онгоцнууд Уотсурижима арлын ойролцоо усанд нэвтэрсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв. Японы эргийн хамгаалалтынхан БНХАУ-ын усан онгоцнуудаас буцахыг шаарджээ.

Энэ онд зөвшөөрөлгүй хил давсан 25 дахь удаагийн зөрчил энэ болж байна. Үүний өмнө даваа гарагт зөвшөөрөлгүй Японы усанд Хятадын усан онгоц нэвтэрчээ.

Сенкакү арлууд нь Японы газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж тус улс үздэг бөгөөд өөрийн хяналтандаа байлгадаг боловч БНХАУ болон Тайвань арлуудыг нэхэмжилдэг байна.

Д.Нямтулга

関連ニュース
コメント