Азийн шинэ банкны гишүүдийн тоо 70 давж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-10 10:26:07

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын санаачлан байгуулж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ гишүүн болох хүсэлтэй улсуудын тоо 70 давж магадгүй гэж тус банкны ерөнхийлөгчөөр сонгогдсон Жинь Лицюнь мэдэгдлээ.

Тэрбээр өчигдөр Өмнөд Солонгост бизнесийн байгууллагуудын удирдагчидттай уулзахдаа ингэж хэлжээ.

БНХАУ энэ оны эцэс гэхэд АДБХОБ-ны үйл ажиллагааг явуулж эхлэхийг хүсч байгаа юм.

Түүний мэдэгдсэнээр, үүсгэн байгуулагч 57 гишүүн улсаас гадна олон улс тус банкны гишүүн болохоор хүлээж байгаа бөгөөд гишүүн болох хүсэлтэй улсуудын тоо удахгүй 70 давж магадгүй.

Хэрвээ гишүүдийн тоо 70 давбал АДБХОБ нь Япон болон АНУ тэргүүтэй Азийн хөгжлийн банкныхаас ч олон гишүүнтэй болно гэсэн үг.

Г.Доржханд

 

関連ニュース
コメント