Сонины хуудас дэлгэх, телевизийн дэлгэц нээх бүр H1N1. Цаашид ч өргөжин тэлнэ гэх яриа ам дамжина. Булган аймагт энэ өвчин ямар түвшинд байгаа талаар аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Мягмараас дараах ярилцлагыг авлаа.
-Хэдэн хүнд энэ өвчний тохиолдол гараад байна?
-Аймгийн хэмжээнд лабора-торийн шинжилгээгээр долоон тохиолдлыг тогтоосон.
-Нэлээд шуурхай ил-рүүлсэн гэсэн байх аа?
-Тийм ээ, ялангуяа эхний дөрвөн тохиолдол нь аймгийн төвд харуулдан тандалтаар сорьц авч халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлэн шинжлүүлэхэд батлагдсан. МСҮТ-ийн хоёр, аймгийн төвийн нэг, хоёрдугаар дунд сургуулийн тус бүр нэг, нийт дөрвөн хүүхэд халдвар авсныг тогтоосон. Түүнээс хойш Сэлэнгэ, Тэшиг, Булган суманд тус бүр нэг тохиолдол гараад байна.
-Эмчилгээ үр дүнтэй юу?
-Амжилттай. Эхний дөрвийн нэгий нь хэвтүүлэн, хоёрыг нь орон гэрээр шуурхай эмчилж эдгэрүүлсэн. Харин нэг нь амралтаараа Хялганат тосгон руу явсан байсан тул араас нь шуурхай холбоо барьж эмнэлгийн хяналтад оруулснаар хүндрэл гаргаагүй. Дараачийн гарсан тохиолдлуудыг ч шуурхай ч эмчилсэн
-H1N1 шинэ вирусийн халдвар аваагүй ч гэсэн томуу төст өвчнөөр өвчилсөн хүн олон байна уу?
-Сүүлийн 10 хоногт хүлээн авсан дуудлагын дотор аймгийн төвд 135, сумдад 38 хүн томуу төст өвчинтэй байлаа. Ойрын тав хоногийн байдлаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 23-31,2 хувь нь мөн ийм өвчтэй хүмүүс байна. Тэд нарыг яаран эмнэлэгт хэвтүүлэхийг урьдал болголгүйгээр гэр оронд нь хэвтрийн дэглэм баримтлуулж хурдан эдгэрүүлэх чиглэл баримталж байна. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтсэн бусад өвчтөнд халдвар тархахаас сэргийлж байна. Зовиур нь хөнгөн, эмчилгээ эрчимтэй авч байна
-Энэ өвчний сэжигтэй хүмүүс байгаа юу?
-Бий, клиникийн шинжил-гээгээр нийт 21 тохиолдлыг сэжигтэйгээр оношилж хянал-тад авсан. Аймгийн төвд арав гаруй нь, мөн Хялганат тосгонд дөрөв, Тэшигт хоёр, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр зэрэг суманд тус бүр нэг хүнийг сэжигтэйд тооцож хүндэвтрийг нь эмнэлэгт хэвтрүүлэн эмчиллээ. Төв хөдөөгийн эмнэлгүүдэд улирлын ханиадны шинж тэмдгээр болон зарим архаг хууч, суурь өвчний улмаас хэвтсэн иргэдийн эмчилгээний явцад байнга хяналт тавьж байна.
-Ханиад хатгаагаар Сэ-лэнгэ сумын нэг иргэн нас барсан гэл үү?
-Тэр хүн олон хоног халуурч ханиадаа хүндрүүлэн хатгаа авсан байсан. Төвд явуулсан онош тодруулгаар шинэ виру-сийн халдвар илрээгүй гэж үзсэн. Энэ нь шинжилгээг цаг алдсан хойно авсантай холбоотой байж мэднэ. Мөн арваад хоногийн өмнө Тэшиг суманд дахин нэг хүн ханиадаар нас барлаа. Эмнэл зүй, халдвар тандалтын багийг гарган ажиллуулж холбогдох арга хэмжээг шуурхай авахуулсан. Клиникийн оно-шийг баталгаажуулахаар төвд явуулахад шинэ вирусээр өвчилснийг нь тогтоосон. Зарим иргэд хайхрамжгүй байдлаасаа болж ханиадыг хүндрүүлж онош тогтооход бэрхшээл учруулах хандлага нэлээд байна.
-Өвчлөл олноор гаргах-гүйн тулд ямар арга хэмжээ авч байна?
-Бидний гол зорилго бол халдварын тархалтыг хязгаарлах, өвчний тохиолдол нэмэгдэхээс сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Юуны өмнө энэ өвчний гол шинж тэмдэг, өвчлөлийн өвөрмөц онцлог, урьдчилан сэргийлэх арга ажиллагааг иргэд, байгууллагад мэдээлж сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Яамнаас ирүүлсэн 10 шахам төрлийн сурталчилгааны материал, мөн орон нутгийн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн зүйлийг төв хөдөөгийн иргэд, байгууллагуудад хүргүүллээ. Манай эрүүл мэндийн газар аппаратын ажилтнуудаа өн-дөржүүлсэн бэлэн байдлын түвшинд ажиллуулж байгаа. Аймгийн төвийн албан газруудыг хуваарилан өгч мэдээ-лэл сурталчилгаа хийлгэх, халдвар хамгааллын ажилтай нь танилцуулах, зөвлөмж аргачлал өгүүлэх, шаардлагатай арга хэмжээг шуурхай авахуулах зэрэг ажлыг хариуцуулсан. Өдрийн ажлын явц болон цагийн төлөв байдлыг орой бүр сонсч маргаашийн авах арга хэмжээгээ тогтоож хэвшлээ. Иргэд, байгууллагаас мэдээлэл хүлээн авах утас ажиллуулж эхэлсэн. Амралтын өдрүүдээр хариуцлагатай жижүүрийг хуваариар гаргаж байна. Аймгийн төвийн өрхийн эмч нараас эхлээд ард иргэдийн яаралтай холбоо барих утасны жагсаалт гаргаж олон нийтэд мэдээлсэн. Нэгдсэн эмнэлгээс өрхийн эмнэлгүүд дээр тус бүр нэг эмчийг нэмэгдэл хүчээр ажиллуулан амбулаторийн үзлэг хамран хийлгэж байна.
-Бусад байгууллагууд ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Нийт иргэд, албан газрын ажилтнууд, худалдаа үйлчилгээ эрхлэгчид амны хаалт хэрэглэж хэвшүүлэх арга хэмжээ авсан. Халдвараас хамгаалах уусмал хэрэглэж байгаа Байгууллагуудын удирдлага өглөө бүр ажилтнуудынхаа ирцэд байнга хяналт тавьж, өөрөөр хэлбэл рапорт авч байх чиглэл өгсөн.
Өглөөний бүртгэлээр ирээ-гүй тохиолдолд гэр орноос нь шалтгааныг тодруулна. Энэ бол хэрэв өвчлөл гарсан байвал халдвар тархалтыг газар авахуулалгүй, шуурхай хязгаарлах ач холбогдолтой гэж үзсэн. Булган сумын Засаг дарга захирамж гаргаж аймгийн төвийн зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг хаасан. Мэргэжлийн хяналтын газраас төрөл бүрийн ажил зохион байгуулж байна. Эмийн сангууд шаардлагатай эмийг татан авсан. Нөөц нь боломжтой. Уртасгасан байдлаар 24 цаг хүртэл ажил-лаж байна. Шөнө оройн цагаар түргэн тусламжийн станцад нүүдлийн эмийн сан бий болгосон.
-Анхаарал татсан газар бий юу?
-Мэргэжлийн хяналтын газрын болон манай мэргэжилт-нүүдийн дүгнэлтээр МСҮТ-ийн нэг, хоёрдугаар дотуур байр ихээхэн анхаарал татаж байна. Удаа дараа шаардлага тавьж зарим арга хэмжээ авахуулсан ч үр дүнтэй ахиц гарахгүй байгаа. Нэг байрыг нь хааж өөр газар байршуулах талаар аймгийн онцгой комисст санал тавьсан.
-Өвчин орон даяар дэгдэлт давалгаалалтын түвшинд хүрлээ. Улирлын ханиадны ид үе эхэлнэ. Олон хүн зэрэг өвчиллөө гэхэд хэр зэрэг бэлэн байдалтай байна?
-Энэ асуудалд ихээхэн анхаарч байна. Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт гурван өрөөг зориулалтын байдлаар засаж бэлтгэсэн. Шаардлага гарвал цаашид нэмж 50-70 орчим хүн хэвтүүлэн эмчлэх боломж бий. Сумдад ч мөн халдвар илэрсэн иргэдийг тусгаарласан байдлаар хэвтүүлэн эмчлэх бэлэн байдалтай байх чиглэл өгсөн. Эмчилгээний үр дүн сайтай тамифлу эмийг 20 хүнд хэрэлэхээр эхний ээлжинд авч зарим газруудад өгсөн. Дахин 200 хүнд хэрэглэх хэмжээгээр авчраад нөөцөнд байлгаж байгаа. Халдварын нөхцөлд ажиллах эмч мэргэжилтэн нарынхаа хэрэгцээнд шаард-лагатай зүйлийг нөөцөлсөн. Өөрөөр хэлбэл, болзошгүй байдалд бид бэлэн байгаа.
Иргэд, олон нийт, бай-гууллагуудтайгаа хүчээ нэгтгэн хүндрэлгүйгээр даван гарах болно.
|