Хайлт :    
Мэдээ Мэдээ » Дотоод мэдээ » Орон нутаг
ЦАГААН БУДААНААС ХОРХОЙ ГАРЛАА
2009-11-23 10:05:33 |  Хэвлэх |  Найздаа илгээх |

             Өдөр тутмын хэрэгцээ болсон будааг уутаар нь авч хэрэглэсэн айл будаанаас нь хорхой гарч эхэлснийг саяхан мэдсэн байна. Ямар гээч хорхой нь үл мэдэгдэх энэ амьтан будаа дотроосоо хүртэл гарч ирж байгаа бөгөөд амьд төдийгүй хорхойноос гадна хог шороо ихтэй эл будааг уг хэрэглэсэн айл нь аймгийн төвийн томоохон хүнсний дэлгүүрээс авчээ.
Үүнээс өмнө будаан дотроос будааны цох хорхой гарч байсан удаатай. Гэтэл энэ удаагийн будаанаас гарч байгаа хорхой цаанаа л нэг хүний зэвүү хүрмээр эвгүй амьтан байв.Урд хөршөөс л будаагаа авч хүнсэндээ хэрэглэдэг бидний хувьд энэ мэт хичнээн ч хорхой шавьжийг хоолтойгоо хольж, хэдэн ч хүн идэж байгаа юм бүү мэд. Мөнгөө л авч байвал юу зарж байгаагаа сайн мэддэггүй хүнсний дэлгүүрийн эзэд ч энэ тал дээр сайн анхаарахгүй бол иргэд, хулалдан авагч нар л хохирч үлдсээр байна.
Будааг худалдан авсан өндөр настан н.Тэрбишээс тодруулга авлаа.
-Таны авч хэрэглэсэн будаан дотроос хорхой олноор гарчээ. Аль дэлгүүрээс авсан бэ? Хэдий хугацаанд мэдэхгүй хэрэглэсэн бэ?
 - 9 дугаар сард авсан. Ам бүл цөөтэй болохоор бид нэг уут будааг их удаан иддэг. Уржигдар анх мэдсэн. Эхлээд хоёр амьтан гарч ирэхээр нь авч хаячихаад л хоол хийгээд идлээ. Гэтэл өнөөдөр үдийн цайгаа чанах гээд үзтэл маш олон амьтан арзагналдаж байхаар нь аваад ирлээ дээ.Миний хувьд хүнснийхээ ихэнх бүтээгдэхүүн, будаа зэргээ хил явдаг найзаасаа авчихдаг юм. Энэ удаа төвийн дэлгүүрээс 25 кг-ын улаан ууттай будаа авч хэрэглэсэн. Одоо 5-6 кг үлдснээс энэ хорхойнууд гарч ирээд байгаа юм.
-Хорхойг харж байхад будаа өөрөөс нь гарч ирээд байх шиг байх юм?
-Энэ будааг хар даа. Будааны тэн хагасаас хорхойны бөгс цухуйж байх жишээтэй. Ёстой сонин юм даа хүүхэд минь. Будаанд нь үрждэг юмуу яадаг юм? Хятад Улс их чийглэг уур амьсгалтай болохоор будаандаа үрждэг байж магадгүй юм.Үүнийг мэргэжлийн байгууллага, лаборториуд үзэж шинжилж, дэлгүүрүүдийг дахин ийм хүнс будаа зарахаас сэргийлж, орж гарч байгаа хүнсний бүтээгдэхүүнийг үзэж харж өгөөч ээ гэж хэлмээр байна.
Холбогдох хяналт шалгалтын байгууллагууд хүнсний бүтээгдэхүүнийхээ тал дээр анхааралтай хандахгүй бол будаан дотор чинь амьд сэрүүн хорхой дураараа гүйлдэж явна. Амьдрал тааруу, хэнэггүйхэн хичнээн ч айл өрхүүд хорхойг түүж хаячихаад зооглож байгааг үгүйсгэх аргагүй. Өмнөговь аймгийн хувьд нэг бус удаа будаанаас нь өт хорхой гарч ирж байгаа бөгөөд худалдан авагчид, дэлгүүрийн эзэд, мэргэжлийн байгууллагууд будааны хадгалалт, хамгаалалт, сав уутны бүрэн бүтэн байдал гээд хүнсний аюулүй байдлын бүхий л тал дээр анхаарлаа өндөрсгөхгүй бол хоол ундны хамгийн чухал хэрэглээ болсон будаа иймэрхүү байдалтайгаар ард түмний хүнсэнд очсоор байна.

   Үнэлгээ
2.9 / 5 (47 санал өгсөн )

Үйл явдал

Хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй уулзав
МОНГОЛ УЛС 8000 ГАРУЙ БӨХӨНТЭЙ
ТӨРИЙН ХҮНД СУРТЛЫГ АШИГЛАН МӨНГӨ ОЛЖ БАЙЖЭЭ
ДЭЛХИЙН “УСНЫ ДОЛОО ХОНОГ” ТОХИОЖ БАЙНА
“МИСС МОНГОЛИА-2010” -Д 80 ОРЧИМ БҮСГҮЙ ӨРСӨЛДӨНӨ

Нийгэм

ЗАМЫН САДАА ТЕНДЕР, ТЕНДЕРИЙН САДАА АВЛИГА
"ПУРААМ" КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ
ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 45.5 ХУВЬТАЙ БАЙНА
215 ОБЬЕКТЫГ ЧӨЛӨӨЛЖ, ЗАМ ГАРГАНА
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБООД ХАМТРАН АЖИЛЛАНА

Улс төр

Нэрээ солих уу, “гэр”-ээ засах уу?
НЭРЭЭ СОЛИХ ОРОЛДЛОГУУД
НЭР СОЛЬСНООР НЭР ХҮНД ДЭЭШЛЭХГҮЙ
МАХН НЭРЭЭ ӨӨРЧЛӨХ ҮҮ?
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ НИЙТЭЛЛЭЭ

Эдийн засаг

ТАТВАРЫН ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БИЕЛЖЭЭ

Ханш

МАХНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
1.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУВЬЦАА АРИЛЖИВ

Спорт

ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТ АНХ УДАА БОЛНО
АСАШЁОРЮҮ ПУТИНТАЙ УУЛЗАХ НЬ
ТАЕКВОНДОЧИД МӨНГӨ, ХҮРЭЛ ...
СПОРТЫН ГУРВАН ДЭД МАСТЕР ТӨРЛӨӨ
NHK ТЕЛЕВИЗ АКИ БАШЁГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Соёл урлаг

ЦИРКЧИД ОЙГОО УГТАЖ ОЛОН ТОГЛОЛТ ХИЙНЭ
"ХОЁР СЭТГЭЛ"
АЗИЙН ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НИЙСЛЭЛД ГАРНА
ЯРУУ НАЙРАГЧ Д.НЯМСҮРЭНГИЙН ГУРВАН БОТЬ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛЛОО
ҮДБЭЧ-ЫН ХАМТ ОЛОН ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ТОЛИЛУУЛНА

Шинжлэх ухаан

Орон нутаг

Ард Аюуш миний ээжийн нагац ах
БАЙШИНГИЙН ТОРХ Ч БОСООГҮЙ БАЙНА
ШИЛДЭГ СУРАГЧИЙГ БАЯРЛУУЛЛАА
4 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
”Алтан дээр сандайлсан гуйлгачин” болох хэрэггүй

Эрүүл мэнд

ЭМИЙГ ЗААВРЫН ДАГУУ УУВАЛ ҮР ДҮНГЭЭ ӨГДӨГ
ТҮРГЭН ХООЛ, "COCA COLA"-Г БҮҮ СОНГО!
НЬЮКАСЛЫН ВИРУС ГАДААД ОРЧИНД ТЭСВЭРТЭЙ
ЭЛЭГ, ЦӨСИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАХАД БАЙЦАА ТУСТАЙ
СААГИЙН ВАКЦИНД 3-5 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ХАМРУУЛНА

Боловсрол

Ерөнхийлөгчийн теле хичээл уламжлал болно

Ярилцлага

ГАЗАР НУТГИЙН 70 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТӨНД ӨРТӨӨД БАЙНА
ЭМИЙН УРГАМАЛ ТАРИАЛАХАД ЭРХ ЗҮЙН ОРЧИН ХЭРЭГТЭЙ
Иргэд хэрэгцээгээ зөв тодорхойлж сурч байна
БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙСЭН АЛХАМ БҮХЭН АМЖИЛТ БАЙДАГ
СУРГУУЛЬ ДҮҮРГЭЛТ 250 ХУВЬТАЙ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Гэрэл зураг
Ах дүү хоёр /П.Төгөлдөр/