Яруу найрагч Ц.Хулангийн “Алтан зэгсний анир” ном Хөххотод хэвлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2015-12-09 09:51:01

 Монгол Улсын СГЗ, Болор цомын эзэн  яруу найрагч Ц.Хулангийн“Алтан зэгсний анир” яруу найргийн түүвэр  зохиол  ӨМӨЗО-ны Хөххотноо  анх удаа хэвлэгдэн,  нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 5 -ны өдөр  болов.

 Түүний уран бүтээлүүд энэ удаа  хуучин монгол үсгээр  Өвөр Монголын уншигчдад зориулан  хэвлэгдсэн бол  өмнө нь Орос, Англи,  Солонгос, Япон, Казак хэлнээ хөрвүүлэгдсэн байна. 2009 онд Дэлхийн 100 шилдэг яруу найрагчийн эгнээнд  яруу найрагч Ц. Хулангийн “Зүгээр л нэг амьдрахсан” шүлэг  шалгарсан байдаг. Нээлтийн ажиллагааны  үеэр яруу найрагч  Ц.Хулан  “Энэ ном бол зөвхөн яруу найргийн  төдийгүй эх хэл соёл нэгтэй хүмүүсийн баяр юм.   Сэтгэл нэгтэй, хэл нэгтэй нөхөд  минь яруу найргийн номыг маань тосч сайхан баяр хийж буйд баяртай  байна хэмээн ярив. Түүний  шүлэг яруу  найргийн бүтээл Монголын нэртэй найрагч Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Р.Чойном, Б.Лхагвасүрэн  нарын араас Өвөр Монголын  уншигчдын  халуун талархлыг хүлээдэг билээ.

Бээжин хот. Д.Энхчимэг

 

                    

Related news