Ногоочин Т.Хочбай хамгийн том тарвас тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 17:04:31

Ховд аймгийн Буянт сум газар тариалан эрхэлдэг гол сумыг нэг. Аймаг төдийгүй, баруун бүс, нийслэл хотод хүнсний ногоо нийлүүлдэг. Хамгийн олон газар тариалан эрхлэгчидтэй.Жил бүрийн намар тарьж ургуулсан хүнсний ногооны дээжээр үзэсгэлэн гаргаж хамгийн том ургасан ногоо шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жил Буянт сумын 90 жилийн түүхт ой тэмдэглэх үеэр хамгийн том ургацын дээжүүдийг шалгаруулжээ.

Хамгийн том тарвасаар ногоочин Т.Хочбайн тарьсан тарвас 14,8 кг жин татаж 1-р байр,ногоочин Т.Бехболоат 14,4 кг,Н.Серч 14,1 кг  жинтэй тарвас тарьж удаахь байруудыг эзэлжээ.

Мөн хамгийн том байцаа,сонгино,лууван,төмс,улаан лооль шалгаруулахад ногоочин Ц.Торгоогийн тарьсан байцаа 10,33 кг жин татаж хамгийн том байцаагаар,Л.Төрмөнхийн тарьсан сонгино 0,460 кг-аар хамгийн том сонгиноор,ногоочин Х.Нурсултаны тарьсан лууван  1,140 кг жин татаж хамгийн том луувангаар,Х.Аменгельдийн тарьсан төмс 1,015 кг-аар хамгийн том төмс,О.Сүхочирын тарьсан улаан лооль 0,630 кга жин татаж хамгийн том улаан лоолиор шалгарчээ.

Хамгийн том ургацын дээжээр шалгарах нь ногоочдын хувьд тариалангийн талбайдаа  зориулсан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэх хамгийн том баяр байдаг аж.  

А.Бямбасүрэн

Related news