Ираны цөмийн хөтөлбөр бусад оронд аюулгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-01 10:18:23

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны цөмийн хөтөлбөр нь хуулийн хүрээнээс хэтрэхгүй бөгөөд бүс нутгийн орнуудад ямар ч аюулгүй гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хосейн Жабери Ансари мэдэгдэв.

Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набил аль-Араби Ираныг шүүмжилсэн мэдэгдэл хийсэнд Хосейн Жабери Ансари хариу мэдэгдэл хийжээ.

Иймэрхүү мэдэгдэл Арабын орнууд болон Арабын улсуудын холбооны ашиг сонирхолд ямар ч тусгүй гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.

Дотоодын тулгамдсан асуудлаа бусад оронд тохохын оронд үндэсний хүчээ бэхжүүлэхэд Арабын орнууд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж тэрбээр зөвлөгөө өгчээ.

Мөн тэрбээр, Ираныг шүүмжилж, бусдыг буруушаах нь Арабын орнуудад ашиг тусаа өгөхгүй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Related news