Орхон аймгийн нийт нутгаар цасан давхарга үүссэн тул бэлчээрийн хомсдолтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-29 20:52:59
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт энэ жил 55056 мал төллөнө. Одоогийн байдлаар 461 мал төллөжээ. Төлийн бойжилт 97.5 хувьтай байна.

Энэ жил малчид мал хээлтүүлгээ орой эхлүүлсэн нь цаг агаарын байдалтай холбоотой гэж Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ж.Бат-Эрдэнэ хэллээ. Харин Баян-Өндөр, Жаргалант сумын нөөцийн өвс, тэжээл дуусчээ. Одоогийн байдлаар аймгийн “Нөөцийн өвс”-ийг хөнгөлөлттэй үнээр борлуулж байна.

Мөн энэ жил өвөлжилт хүндрээгүй ч нийт нутгаар цасан давхарга үүссэн тул бэлчээрийн хомсдолтой байгаа гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news