Иргэдийн санал хүсэлтийг долоо хоног бүр хүлээн авахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-29 17:08:56

Дорноговь аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, нутгийн удирдлагын хүнд сурталгүй, уян хатан механизмыг бий болгох, иргэдийн хувийн санаачилга эрмэлзлэлийг дэмжих, орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор долоо хоног бүрийн Лхагва гарагт иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байхаар боллоо.

Өөрөөр хэлбэл долоо хоног бүрийн Лхагва гарагт тус аймгийн ЗДТГ-ын харьяа агентлагийн удирдах ажилтнууд ээлж дараалан “Иргэдийг хүлээн авах төв”-д ажиллаж  өөрсдийн чиг үүрэгтэй холбоотой асуудлаар тавьсан иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдэх юм байна.

Дашрамд дурдахад тус аймгийн ЗДТГ-аас 2015 оныг “Үйлчилгээний төгөлдөршлийг нэвтрүүлэх жил” болгон зарлаж тодорхой ажлыг хийж байсан юм.  

Х.Эрдэнэбулган

Related news