Хууль хяналтын 7 байгууллагын дунд гар бөмбөгийн тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 16:52:38

Өмнөговь аймгийн прокурорын газрын дэргэдэх биеийн тамирын зөвлөлөөс 2 дугаар сарын 28-ны өдөр хууль хяналтын 7 байгууллагын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Тус тэмцээнд 7 багийн 49 ажилчин албан хаагчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн Цагдаагийн газар тэргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан удаалсан байна.

Энэхүү тэмцээний ач холбогдол нь хууль хяналтын байгууллагынхны ажлын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх гэсэн зорилготой байлаа гэж тэмцээнийг зохион байгуулагчид ярьж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news