20 сая төгрөгийн эзнээр хоёр хүн тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-29 09:09:21

НӨАТ-ын сугалааны тав дахь удаагийн тохирол өчигдөр буюу энэ сарын 28-нд болж, 15 мянга 201 азтан тодров.

Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 300 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 2 хүн тус бүр 20 сая төгрөг хожлоо. Мөн 9 азтан 4 сая, 140 хүн 500 мянган төгрөг, 1362 азтан 100 мянган төгрөг хожсон бол 13 мянга 688 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.

Дараагийн сугалаа ирэх сарын 06-нд болно. Супар азтан 350 сая төгрөгийн эзэн болох боломжтой юм. ГТЕГ-ын НӨАТ-ын урамшуулал, сугалааны нэгжээс мэдээлснээр энэ оныг дуустал Супер азтан тодрохгүй бол жилийн эцсээр шагналын сан 950 сая төгрөг болж, өснө.

Ч.Ариунболд

Related news