Зепп Блаттер, Мишель Платини нар давж заалдсан боловч ялагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-02-25 09:52:58

ЦЮРЫХ. /ВВС/. Албан тушаалаасаа огцорч буй ФИФА-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер, УЕФА-гийн тэргүүн Мишель Платини нар хөл бөмбөгтэй холбоотой бүх үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан байсан боловч ФИФА-гийн давж заалдах хороо хоригийн хугацааг 8-6 жил болгож багасгажээ.

Платинид “хууль бус төлбөр” болох хоёр сая долларыг олгосон хэрэгт тэд хоёулаа холбогдсон билээ. Гэвч тэд, ямар ч буруу зүйл хийгээгүй гэж ФИФА-гийн шийдвэрийг эсэргүүцэн, Спортын арбитрын шүүхэд давж заалдана гэж мэдэгджээ.

Тэдний мэдэгдсэнээр, Блаттерийн техникийн зөвлөх байхдаа Платини хийсэн ажлаа үнэлүүлж, 1998 онд байгуулсан аман хэлэлцээрийн дагуу уг мөнгийг өгч, авалцсан байна.

Өдгөө 79 настай Блаттер, ФИФА-гийн давж заалдах хорооны шийдвэрт маш сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Харин Платини, энэ нь доромжлол бөгөөд улс төржсөн шийдвэр гэж мэдэгджээ.

ФИФА, УЕФА, хөл бөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хоригийн хугацааг багасгалаа гэж  давж заалдах хороо мэдэгджээ.

ФИФА-гийн ерөнхийлөгч Блаттерийн халааг авах хүнийг сонгох сонгууль баасан гарагт болно.

Д.Нямтулга

 

Related news