Мөсний баяраа хийхдээ нуурын ойр орчмыг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 09:46:23

Цаашид туршлага болгомоор үлгэр жишээ мөсний баяр Булган аймагт боллоо.

Булган аймгийн “Хануй голын сав газрын захиргаа”  үүсэн байгуулагдсаны  2 жилийн ойн хүрээнд "Байгальд буян хийвэл хэвлийд нь ус тогтоно" нэрийн дор “Мөсний баяр–2016” тэмцээнийг  Булган аймгийн Баян-Агт сумын Шарга нууран дээр амжилттай зохион байгууллаа. Төсөвт байгууллага, аж ахуй нэгж, залуучууд, иргэд, малчдын төлөөлөл болон 8 баг оролцож, оюун ухаан хүч чадлаа сорихын хамт “Шарга” нуурын ойр орчмын хогыг цэвэрлэж, байгаль орчны бохирдлоос хамгаалжээ.

Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр 1-р байранд ЗДТГазрын С.Ганбат ахлагчтай Соёмбо-1 баг , 2-р байранд П.Доржцэгмид ахлагчтай “Шарга” багийн малчдын төлөөлөл “Цэгээн” баг , 3-р байранд н.Баярманлай ахлагчтай “Шарга” багийн малчдын төлөөлөл “Эвсэг” баг тус тус шалгарлаа. Шилжин явах цомтой зохион байгуулсан энэхүү цасны баярын цомыг  сумын ЗДТГазар хүлээн авч 2017 онд уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

                                                                                                                           П.Батням

Related news