6000 гаруй хүүхэд шинээр бүртгүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 08:38:51

Хүний хөгжлийн сангаас хүүхдүүдэд зориулсан хорин мянган төгрөгийг олгох, шинээр бүртгэх ажил Баян-Өлгий аймагт журмын дагуу явагдаж байна.

Халамжийн хэлтсийн мэргэжилтэн К.Серикбай энэ тухай мэдээлэхдээ, -Өмнөх бүртгэлээр 19 мянга гаруй өрх энэ мөнгийг авч байсан. Одоо нэмэгдэх, хасагдах өөрчлөлт хийгдээд байна. 230 гаруй хүний хаяг олдсонгүй, 20 орчим нь мөнгө авахаас татгалзсан. 6000 гаруй нь шинээр бүртгэгдлээ. Амьжиргааны түвшингээ судлуулаад шинээр бүртгэгдэгсдэд мөнгийг дараа сараас нь эхлээд олгож байна. Зарим хүмүүс гадаадад шилжиж явсан хүмүүсийн мөнгийг нэхэж байна. Эцэг эх нь Монголын харьяатаас гараагүй ч гэсэн энд оршин суугаагүй хүмүүст мөнгө олгохгүй. Зарим нь эндсэн хүүхдийг бүртгэлээс хасуулалгүй мөнгө авч байсан зөрчил ч илэрсэн. Ийм байж болохгүй гэж ярилаа.

Ш.Айзаря

Related news