БГД-ийн Хүүхдийн эмнэлэг тохилог хүлээлгийн өрөөтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-02-24 16:59:28

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Найрамдал Ротаракт клубын хамтран  хэрэгжүүлж буй “Dream Corner” төслийн хүрээнд Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийн хүлээлгийн өрөөг бүрэн тохижуулж өглөө.

Ингэснээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр хүүхдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, эмчилгээний үр дүн чанарт ахиц гарч, хүүхдүүд тоглох, зураг зурах, хөгжих боломжтой орчин бүрдэж байна.

Дашрамд дурдахад, тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын 7 дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулж, хүлээлгэн өгчээ.

Ж.Болор

Related news