Сирид гал зогсоох тухай НҮБ-ын тогтоолыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-24 15:05:08

НҮБ. /Sputnik/. Сирид гал зогсоох дэглэм тогтооход дэмжлэг үзүүлэх НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолыг бэлтгэх хэлэлцээнд ОХУ, АНУ оролцож байна гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Геннадий Гатилов мэдэгдэв.

Сирийн мөргөлдөөнд оролцогч талууд хооронд гал зогсоохоор тохиролцсон бөгөөд уг асуудлаар Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлэг /ISSG/ даваа гарагт уулзалт хийснийг ОХУ болон АНУ хамтран даргалсан байна. Гал зогсоох дэглэм бямба гарагаас хэрэгжиж эхэлнэ. “ISSG” бүлгийн гишүүн 17 орон хэлэлцээрийг баталжээ.

Тогтоолын тодорхой агуулгын талаарх зөвлөгөөн болж байна гэж Геннадий Гатилов мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Related news