Цагаан-Овоо суманд хүн амины хэрэг гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 11:19:33

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд хүн амины ноцтой хэрэг саяхан гарчээ. Малчин залуу өөр хоорондоо муудалцан нэгнийхээ амийг бүрэлгэсэн байна.

Тодруулбал тус сумын 2-р баг Давхарын Ар гэх газарт иргэн Г /эр.34н/-г  Ө /эр.32н/ гэгч  нь хэвлийн тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон хэргийг аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Б.Туяа

Related news