Эрүүл мэндийн үйлчилгээний талаар иргэдээс149 талархал, 25 гомдол иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:51:25

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрүүл мэнд таны гарт” нээлттэй  өдөрлөгийг  10 хоногийн  хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгуулж энэ үеэр иргэдээс149 талархал, 25 гомдол иржээ. 

Өдөрлөгийн үеэр 18-75 насны 4039 иргэн сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдаж  79,6 хувь нь их эмчид, 79,4 хувь нь сувилагч, тусгай мэргэжилтэнд, 75,9 хувь нь ажилчдад эерэг үнэлгээ өгчээ.  Мөн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгийг сайн хийх, оношилгоо, шинжилгээ, эргэлт, хяналтыг сайжруулах саналыг 37,8 хувь нь  гаргажээ.

Нэр заасан 149 талархал, 25 гомдол ирүүлсэн бөгөөд талархлыг хүмүүст нь хүргүүлэх ба  гомдлуудыг судалж тодруулж баталгаажсан гомдлуудын талаар холбогдох хүмүүст зохих арга хэмжээ авах ажээ.

Б.Гантуяа

 

 

 

 

 

Related news