"Гудамж" төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-23 09:10:37

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/134 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог нийт 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн батлав.

Бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын дагуу төслийн ажилчидтай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжид үүрэг болголоо.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Related news